
Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд антибиотик эмийн эмчилгээний талаар, иргэд, олон нийтэд антибиотикийг зөв зохистой, хариуцлагатай хэрэглэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилтот үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллаж байна. Зорилтот ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Антибиотикийн хэрэглээ, тохиолдлын судалгаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
.jpg)
Сургалтанд тус эмнэлгийн болон нийслэлийн эрүүл мэндийн төвийн 180 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж антибиотик эмийн хэрэглээ болон нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал, нянгийн тэсвэржилтээс хэрхэн сэргийлэх, антибиотик эмийг эмчилгээнд хэрхэн зөв зохистой сонгон хэрэглэх талаар тус эмнэлгийн Эмийн эмчилгээг зохицуулах хороо, АШУҮИС-ийн багш Т.Хосбаяр, Ө.Энхбаатар, Б.Анхтуяа нар сургалтыг явууллаа. Сургалтанд оролцогсдод антибиотик эмийн эмчилгээг нотолгоонд суурилан төлөвлөх, оновчтой сонголтыг хийх талаар гарын авлага тараалаа.