Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дархан-Уул аймагт “ISO- Эрүүл мэнд” төслийн үйл ажиллагаа эхэллээ


Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймагт Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг  хэрэгжүүлэх үйл ажиллагаа идэвхитэй өрнөж байна. 2016 оноос  Аймгийн Засаг даргын тамгын газар,  Дулааны цахилгаан станц, Дархан-Ус суваг зэрэг байгууллагууд чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хангаж, батламж авсан.
Аймгийн Эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн “Цээнэ”, “Энх-Уламжлал” эмнэлэг, “Энхийн тун” эмийн сан зэрэг байгууллагууд 2017 оноос хэрэгжүүлж байгаа “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд   олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж,  “ISO-Эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Тус төслийн зөвлөх үйлчилгээг хийхээр Observe Consulting ХХК хамтран ажиллаж байгаа ба байгууллагуудад зөрүүний үнэлгээ хийж, эхний сургалтыг зохион байгуулав.  Observe Consulting ХХК нь удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжүүлэлт, нэвтрүүлэлт, сайжруулалтын хүрээнд зөвлөх болон сургалтын үйлчилгээг үзүүлдэг туршлагатай байгууллага юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламжийг үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцсэн байдлаар сайжруулах, эмч, мэргэжилтэн,  ажиллагсдын ёс зүй харилцаа хандлагыг өөрчилөх, байгууллагын зах зээлийн өрсөлдөх чадвар, нэр хүнд, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангах үр дүнтэй үйл ажиллагаа  болно гэдэгт төслийн үйл ажиллагаанд оролцогч талууд итгэлтэй байна

Холбоотой мэдээ, мэдээлэл