

Сургалтын хүрээнд “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх нь”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хяналт, үнэлгээ хийх нь”, “Халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар”, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар-аюлгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаа, төлөвлөгөө (2018-2022)”, “Баримт бичгийн хяналтын журам”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа”, “Алдаа, зөрчлийн мэдээлэлд хийсэн
дүн шинжилгээ”, “АӨСҮТ-д чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, MNS ISO 9001:2016 нэвтрүүлсэн туршлага”, “5S kaizen буюу бүтээмж дээшлүүлэх” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж АӨСҮТөв-ийн тасаг нэгжүүдтэй танилцаж хуримтлууллаа.
