Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГРИФФИТИЙН “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ”


Гамшиг, ослын үеийн эрүүл мэндийн салбарын манлайлал, Австрали улсын гамшиг, яаралтай тусламжийн тогтолцоо, бэлэн байдлын сургалт хийхээр анх удаа Монголд хөл тавьж байгаа австрали багш хоноглох газраа шөнө оройхон хүрч ирлээ. Байгалийн үзэсгэлэнтэй бас түүхийн дурсгалтай газар болох Амарбаясгалант хийдийн ойролцоох жижиг жуулчны бааз дээр яаравчлан барьсан монгол гэрийн эргэн тойрны цасыг арилгаж, модон жорлонг чиглэсэн зам гаргажээ. Гэрт шинэхэн цагаан цаваг татаж, хойморт нь ганц орыг зуух голлуулан тавьсан байв. Галлаж хараахан амжаагүй ханхайдуу гэрт орж очсон зочин дуугүйхэн зогсоно.

Тэр бол Австралийн Гриффитийн Их сургуулийн доктор Хамыш Маклеан байсан юм. Сэлэнгэ аймгийн төвд болон Баруунбүрэн суманд түүний удирдан явуулсан хоёр өдрийн сургалтад 50 орчим хүн хамрагдсаны зэрэгцээ Хамыш багш малчин өрхүүдээр явуулын эрүүл мэндийн үзлэг хэрхэн хийгдэж байгааг газар дээр нь харж, монгол ахуй, хөдөөгийн ард иргэдийн амьдрал, орон нутаг дах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гамшигийн үеийн болон яаралтай тусламжийн бэлэн байдалтай танилцсан билээ.
Хамыш доктор, жил хагас гаруйн дараа Монголд дахин ирэв. Энэ удаа түүнтэй хамт парамедикийн арвин туршлагатай багш Дункан Макконнель иржээ.
Парамедик, яаралтай тусламжийн багш Дункан Макконнель энэ удаа Олныг хамарсан осол, аваарын үед эрэмбэлэн ангилалт, тээвэрлэлтийг хэрхэн зөв зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх чадавхийг сайжруулах дадлагад суурилсан сургалт явуулсан ба 2018 оны 9-р сард болсон энэ сургалтад  Алтанбулаг, Хүдэр, Ерөө зэрэг 10 гаруй сумын 40 гаруй эмч, сувилагч, мөн цагдаа, онцгойгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд түүгээр ч зогсохгүй Төв аймгийн хил залгаа зарим сумдын эмч нарыг урьж оролцуулсан юм.
Сургалтын үеэр эмнэлгийнхэн австрали багш нарын авчирсан яаралтай тусламжийн шинэлэг багц тоног төхөөрөмж дээр ажиллаж, дадлага хийсэн ба багш нар энэ удаад яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон хэд хэдэн цүнх, эм хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгөхөд хяналтын дэлгэц бүхий амбу, хийлдэг чиг, өвчтний биеийн байдал, амин үзүүлэлтүүдийг ослын газар дээр шууд харж болох төхөөрөмж зэргийг манай орон нутгийн эмч нар маш их “олзуурхаж” байв.

Австрали багш нар Сэлэнгээс Улаанбаатарт ирмэгц нийслэлийн түргэн тусламжийн нэг оройн дуудлага дээр хамт ажиллаж, холбогдох мэргэжилтнүүдэд мөн сургалт явуулсан ба Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй  уулзаж, хийсэн бүх ажил болон цаашдын зорилгоо танилцуулсан юм.
Доктор Хамыш цаашид зөвхөн сургалтаар хязгаарлалгүй, Сэлэнгэ аймгийн алслагдсан сум, тосгонд яаралтай тусламжийн багц тоног төхөөрөмж бүхий бүрэн чадавхитай жишиг цэг байгуулах урт хугацааны төсөл санаачлан хэрэгжүүлэхээр Монголын нөхцөл байдал болон өөрсдийн үйл хэргийг сурталчилсан баримтат кино хийж олон нийтэд мэдээлэл хүргэснээр хөрөнгө цуглуулах, Австралийн Засгийн газраас урт хугацааны төсөл хэрэгжүүлэх дэмжлэг авахаар ажиллаж байна.
Төгсгөлд нь, өнгөрсөн өвлийн тэр хүйтэн шөнө доктор Хамышийг “гэрт хонох эрсдэлээс аварч” эмнэлэгтээ байр гаргаж өгсөн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Бүдрагчаа хамт олноо дагуулаад энэ удаагийн Баянгол суманд болсон сургалтад хүрэлцэн ирсэнд тэрээр тусгайлан талархал илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл