
2018 онд тус өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг олон талт үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд тус эмнэлгийн Зөвлөх поликлиникээр үйлчлүүлж буй 100 гаруй иргэдэд “Менингококкт халдвараас сэргийлье” сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийн үйл ажиллагаа болон “Харвалт биднийг сөхрүүлсэн ч бид дахин босч чадна” уриан дор өдөрлөг зохион байгуулж, 330 гаруй иргэд, үйлчлүүлэгчдийн харвалтын эрсдэлийн үнэлгээг тодорхойлон, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч, 5 төрлийн боршур 2 төрлийн гарын авлага тарааж, мөн цусны даралт ихсэлтийн үеийн хоолны зөвлөгөө, эрүүл зөв хооллолтын 4 төрлийн зөвлөмжийг тараан ажилласан.
2018 оны 10 сарын 17-21-ний өдрүүдэд УГТЭ-ийн “Мэдрэлийн төв”-ийн хамт олон “Тархины цус хомсрох харвалтын эмнэлзүйн дэд хэв шинжүүд, эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, оношилгоо, эмчилгээний орчин үеийн зарчим” сэдэвт сургалтуудыг Дорнод, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдэд, “Харвалтын шинэчилсэн удирдамж”, Жирэмсэн үеийн харвалт”, “Бүлэн хайлуулах эмчилгээ болон сувилагчийн оролцоо, хяналт”, “Харвалтын нэгж дэхь сувилахуйн менежмент, “Харвалттай өвчтөний асаргаа сувилгаа” сэдвүүдээр Орхон, Булган аймгийн БОЭТ-ийн эмч, сувилагчдад, “Тархины харвалт”,“Тархины харвалтын анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлт” сэдвүүдээр Нийслэлийн Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд тус тус сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
