Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой


Өнөөдөр Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүнг танилцуулж байна. Монгол улс 1994 оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг хэрэгжүүлж байна. Сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой байдаг.  Монгол улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал  гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой байдаг. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. Эдгээр зардлаас болж өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүмүүст халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай. ДЭМБ тодорхойлсноор сүрьеэ өвчний улмаас учирч буй санхүүгийн дарамт гэдэг нь нийт зардал өрхийн жилийн орлогын босгоос (энэ судалгаанд босго нь 20%) хэтэрсэн зардлыг хэлнэ. Ерөнхийдөө, сүрьеэтэй өвчтөнүүдийн 1/3 нь “ноцтой” болон “маш ноцтой” санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70% нь санхүүгийн дарамтад өртөж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11%-иас 37%, мөн  хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4%-иас 30% хүртэл  нэмэгдсэн байна. Эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн хувьд ажилгүйдэл 11%-аис 43%, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5-иас 10% хүртэл өссөн байна. Мөн сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39% нь зээл авахад хүрч, 45,5% нь ажилгүй болсон байна.
Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь тодорхойлогдсон байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл