Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Цөм технологийн төслийн үр дүнг хүлээн авлаа


ЭМЯ-ны ШУТ-ийн зөвлөл хуралдлаа. ХСҮТ дээр хэрэгжүүлсэн судлаач УУ-ны доктор, клиникийн профессор Л.Төмөрбаатарын удирдсан Молекул генетик оношилгооны дэвшилтэт технологийг хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлэх нь (2014-2017 он)  сэдэвт цөм, технологийн төслийн үр дүнг хэлэлцлээ.
ХСҮТ-ийн судалгааны баг нь төслийн хүрээнд молекул генетикийн дэвшилтэт технологи, арга аргачлалуудыг хавдрын  оношилгоо эмчилгээнд нэвтрүүлж, гадагшаа урсах эдийн засгийн үргүй зардлыг бууруулах зорилгоор цөм, технологийн төслийг БСШУСЯ, ЭМЯ, ШУТС-ийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд молекул генетик оношилгооны иж бүрэн лабораторийг байгуулж, эдийн биобанк, мэдээллийн санг үүсгэн байгуулснаар эрдэм шинжилгээ судалгааны ажил тасралтгүй хийгдэх боломжийг бий болголоо. Шинээр нэвтрүүлсэн технологиудын стандарт 6,  стандарт ажиллагааны заавар 17 боловсруулан батлуулж үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Судалгаанд нийт ЭМЯ, ШУТС-аас нийт 1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд давхардсан тоогоор 2000 гаруй өвчтөн молекул генетикийн шинжилгээнд хамрагдсан. Судалгаагаар судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн оншилгооны зардлыг тооцоход 2,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинжилгээ хийгдэх байсныг судлан гаргасан байна. Молекул генетикийн дэвшилтэт технологи, арга аргачлалуудыг хавдрын оношилгоо эмчилгээнд нэвтрүүлж, гадагшаа урсах эдийн засгийн үргүй зардлыг бууруулах зорилгодоо хүрч амжилттай төслийн үр дүнг хүлээлгэн өглөө.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл