Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОР УРШИГ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдэвт сургалт явагдлаа.


Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хүн худалдаалах гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Ж.Төмөрбат ГССҮТөвийн хүсэлтээр сургалт хийлээ.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь ямагт зохион байгуулалттай төдийгүй олон улсыг хамарсан шинжийг өөртөө агуулдаг. Энэ утгаараа хүн худалдаалах гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн нэг бие даасан төрөл гэж хүлээн зөвшөөрөгддөг. “ХҮН ХУДАЛДААЛАХ” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор  хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ

              Нийгмийн хувьсал өөрчлөлт, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурал, боловсролын тогтолцооны үр нөлөө зэрэг олон хүчин зүйлүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх суурь шалтгаан, нөхцөл болж байна.
              Шүүхээр шийдвэрлэгдсэн болон илрүүлэн шалгаж байгаа эрүүгийн хэргүүдээс үзэхэд гэмт этгээдүүд нь ихэвчлэн эцэг эхийн хараа хяналт сул, сургууль завсардсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж орон гэрээсээ дайжсан эхсүл дээд боловсролтой ч мэргэжлийн ажлын хөлсөө голох, улмаар гадаадад гарч их хэмжээний цалин авах сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсийг сонгодог болох нь ажиглагдсан.
              Сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэрэг нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймааны эргэлт, цахим гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргүүдтэй хослон үйлдэгдэх болсон нь улс орны хувьд их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн тоонд зүй ёсоор багтаж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл