Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТОМУУГИЙН ЦАР ТАХЛЫН БЭЛЭН БАЙДЛЫН ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ


Томуугийн цар тахлын дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, эрсдэлийн зэргийг үнэлэх хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадахижуулах зорилгоор томуугийн цар тахлыг   хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид өнөөдөр эхэллээ.
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулж байгаа энэ ширээний дасгал сургуулилтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцож үг хэллээ.
Дасгал сургуулилтад ЭМЯ-ны Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Шуурхай удирдлагын нэгжийн эмч мэргэжилтнүүд,  ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын болон Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн албан хаагчид, Зооноз судлалын Үндэсний төвийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Дорнод, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.
Дасгал сургуулилтад оролцогчдод  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Томуугийн цар тахлын үе шат бүрээр өвчлөлийн тохиолдлын талаар мэдээлэл өгөхөд, мэдээллийн дагуу манай Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд багаар ажиллан цагийн байдлыг үнэлэн хариу арга хэмжээг хэрхэн авах талаар  ажиллаж байна.  


Холбоотой мэдээ, мэдээлэл