Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний чуулга уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Эрүүл Мэндийн Яамны “Б” танхимд зохион байгуулж, үйл ажиллагааны нээлтэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Баттүвшин, Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нар оролцлоо.
.png)
.png)
Чуулга уулзалтын үеэр Геронтологийн үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Настанд ээлтэй өрхийн эрүүл мэндийн төв” шалгаруулж, Орхон аймгийн “ ЭНХЖИН МАНДАРИВАА ӨЭМТ” шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Мөн Геронтологи гериатрын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Орхон аймгийн БОЭТ-ийн настны Х.Мэндхүү, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн настны А.Мөнхзаяа нарыг Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр, Чингэлтэй дүүргийн настны эмч М.Мөнхжаргал, УБТЗ-ын настны эмч М.Цэрэнжав нарыг Нийслэлийн ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж урамшуулав. Үйл ажиллагаанд 21 аймаг 9 дүүргийн 120 гаран төлөөлөгч оролцлоо.







