ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга нар улирлын томуу өвчний үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага хийлээ.
Уулзалтаар улирлын томуугийн эсрэг вакцинд өрхийн эрүүл мэндийн төвийн болон хүүхдийн эмч нарыг түлхүү хамруулах, сурагчдын амралтыг сунгах, өрхийн эмч нар гэрийн эргэлтийг тогтмол хийх, вирүсийн эсрэг эмийн нөөцийн талаар ярилцлаа.
Мөн ДЭМБ-тай хамтран зохион байгуулах цартахлын үед авах хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгах “Пан-стоп” ширээний дасгал сургуулилт нь улирлын томуугийн дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзлээ