Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Японы AOIKAI медикал корпораци хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа


Өнөөдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд Японы Aoikai медикал корпорацийн дэд захирал TARO SHINTANI, Iwaki Meaisei их сургуулийн гадаад харилцааны албаны дарга YUUKI TADATOSHI нар айлчлан ирж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Т.МӨНХСАЙХАН, Японы Aoikai медикал корпорацийн дэд захирал TARO SHINTANI нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт зохион байгуулах, үзлэг оношлогоо хийх,  туршлага солилцох зэрэг олон ажил хийхээр төлөвлөв.
Япон улсын мэс заслын сүүлийн үеийн шинэ технологи, арга барилыг Монгол улсад нэвтрүүлэх, ГССҮТөвд хийгдэх боломжгүй байгаа мэс ажилбар болон бусад тусламж үйлчилгээг Япон улсад очиж хийлгэх боломжтой болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.
Aoikai медикал корпораци нь 34 эмнэлэг, 76 сувилал, асрах газар, 6 коллеж 1 их сургууль нийт 124 байгууллага, 13000 ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл