Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“1:2” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна


Эрүүл мэндийн яамнаас зарласан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарт буцаж ажиллахад дэмжлэг үзүүлэх “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн, мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулж амжаагүй сувилагч нарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх 3 хоногийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран сар бүр зохион байгуулж байна. Сургалтад хамрагдах хүсэлтэй сувилагч нар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоот өрөө (мэргэжилтэн Д.Баярхүү),  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 322 тоот өрөө (мэргэжилтэн Б.Энхтуяа)-д иргэний үнэмлэх, нотиариатаар баталгаажуулсан дипломын хуулбар, 2 хувь зурагтай ирж бүртгүүлнэ үү.  
Нэмэлт мэдээллийг Эрүүл мэндийн яамны 261556, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 93131767, 96642654, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 91171954 утсаар холбогдож авах боломжтой.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл