Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Орон нутагт тѳгсѳлтийн дараах Ерѳнхий мэргэшлийн сургалт болж байна


Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн ажилтны төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээд Ерөнхий мэргэшил судлалын үндсэн мэргэшлийн сургалтын нээлт өнөөдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд боллоо. Уг төслийг Японы Жайка ОУБ ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Сургалтыг удирдан явуулах эмнэлзүйн 36 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд резидент эмч нарыг бэлтгэх сургалтын орчныг орон нутаг бүрдүүлсэн байна. Ерөнхий мэргэшил судлалын сургалтаар Хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламж. Дотрын анагаах судлал гэсэн дөрвөн чиглэлээр жилийн турш мэргэшил аль ч Эрүүл мэндийн байгууллагад ажиллах чадвартай эмч нар бэлтгэгдэж гарах юм. Нээлтэд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, , ЭТГ-ын дарга Б.Баттүвшин, Мэргэжилтэн Д.Баярмаа ЖАЙКА, Японы ОУХАБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Сакамото Ёшимаса, ЖАЙКА Японы ОУХАБ төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөц Бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн П.Эрхэмбаяр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Их сургуулийн Эмнэлэг стратеги төлөвлөлтийн албаны менежер Б.Баттогтох, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дарга Б.Батсүх болон тус төвийн эмч, ажилчид оролцлоо.

ЖАЙКА ОУБ-аас тус сургалтыг Орхон аймагт жишиг болгон хэрэгжүүлээд цаашид аймаг бүрт Ерөнхий мэргэжлийн судлал, Үндсэн мэргэшлийн сургалтыг эхлүүлэхээр ажиллах юм байна.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл