Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

40 сувилагч мэргэжлээ сэргээж лицензээ авах сургалтанд хамрагдахаар бүртгүүллээ


Эрүүл мэндийн яамнаас 1:2 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.Үйл ажиллагаа эхэлсэн 5 хоногийн хугацаанд 40 сувилагч мэргэжлээ сэргээж лицензээ авах сургалтанд хамрагдахаар бүртгүүллээ.
Өнөөдөр тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарт буцаж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой эхний сургалтын нээлт болж байгаа бөгөөд эхний сургалтад 32 сувилагч оролцохоор болсон. Эдгээр сувилагчийн дунд сувилагч мэргэжил эзэмшээд мэргэжлээрээ огт ажиллаагүй сувилагчаас гадна 20 гаруй жил ажилласан, олон жил гадаадад ажиллаж байгаад ирсэн сувилагч нар байгаа юм.
Цаашдаа сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. 
 Ингэсэнээр  сувилагч нарын ачаалал буурч тусламж үйлчилгээний чанар сайжирч,  ар гэртээ анхаарал тавих,сурч боловсрох боломж ч нэмэгдэх юм.Үүний тулд
 1. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 10 мянган сувилагчийг 14 хоногийн сургалтанд хамруулж лицензийг нь сэргээнэ.
2. Амаржсан болон ар гэрийн гачигдалтай байсан сувилагч нарт 3 хоногийн сургалт зохион байгуулж лицензийг нь сунгана.
3. Анагаахын сургуулиудын сувилагчийн анги нээхийг бодлогоор дэмжиж бааз эмнэлгүүдэд дадлагажих боломж бүрдүүлнэ.
4. Төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтыг удирдах сувилагч-багшийг тусгайлан бэлдэнэ.
5.Сувилагч нарын ажил хөдөлмөрийг ажлын байранд суурилсан үнэлгээнд шилжүүлэх бодлогыг тууштай баримтална.Эдгээр үйл ажиллагааны үр дүнд одоо эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гардан ажиллаж буй сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл