

.jpg)
“Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” олон улсын төсөл нь химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдлыг хангахад эрх зүйн орчинг сайжруулах, тандалт мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.


.jpg)
Тус хуралд НЭМҮТ-ийн ТЗШУА-ны дарга Р.Даваадорж төслийн хүрээнд 2018 оны 09 сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн ослын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах” сэдэвт 4 өдрийн сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторийн химич Д.Баатарцол “Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” сэдэвт интерактив сургалтын материалын агуулгын талаар, УУАА-ийн дарга хурандаа Г.Буянтогтох “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодисын ослын үеийн менежементийг боловсронгуй болгох, оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх” сэдэвт ширээний дасгал сургуулилтын бэлтгэл ажлын талаар тус тус танилцуулав.

.jpg)
Төслийн удирдах зөвлөлийн гишүүд 2018 оны 11 сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах дасгал сургуулилтийн бэлтгэл ажил, материаллаг бааз болон Налайх дүүрэг дахь Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцсан.
Түүнчлэн энэхүү олон улсын төслийн хүрээнд цаашид хийх үйл ажиллагаа болон уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй химийн осол, хордлого, лабораторийн эмчилгээ, оношилгооны өнөөгийн нөхцөл байдлын талаар удирдах зөвлөлийн гишүүд санал солилцлоо.