Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төсөл арга хэмжээний хүрээнд 10 түргэний машинаар хангагдана


“Япон улсын засгийн газрын “өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээ байгуулах” ёслолын  үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Тус төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгогдоно.

Үүнд:
  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг-1ш
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг-1ш
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэг-1ш
  4. Гэмтэл согог судлалын үндэсний төв-1ш
  5. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1ш
  6. Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1ш
  7. Хавдар судлалын үндэсний төв-1ш
  8. Түргэн тусламжийн төв-3ш нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин  нийлүүлэгдэнэ.

Дээрх автомашинууд нийлүүлэгдсэнээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавхи өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжыг нэмэгдүүлж байгаа юм.
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.4. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлж, Автомашины парк шинэчлэлийн хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж төсөл арга хэмжээ юм.
Япон улсын Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дэмжин,  өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний заримаас дурдахад: 
  • 2013 онд  Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд  4,036,480,0 төгрөгийн 4 төрлийн (OLIMPUS дурангийн иж бүрдэл, Зөөврийн ЭХО аппарат, ариутгалын автоклав, өвчтөний тэргэнцэр) эмнэлгийн  тоног төхөөрөмжийг  гуравдагч шатлалын 7 эмнэлэг (УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ), амаржих газрууд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хандивлаж, хүлээлгэн өгсөн.
  • 2014 онд  Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд   2,1 тэрбум  төгрөгийн түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин,  ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг бэхжүүлэхэд  16,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангах төсөл амжилттай хэрэгжсэн.  Мөн 2014 онд Өвөрхангай болон Говь-Алтай аймгийн 35 сум, сум   дундын  эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах 13,2 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн ба энэхүү төслийн үлдэгдэл төсвөөр тус бүр нь 16,0 сая төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэгдсэн MT-610  загварын 32 ширхэг Ургийн мониторыг 2018 оны 5 дугаар сард хүлээлгэн өгсөн.

Холбоотой мэдээ, мэдээлэл