Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"1:2” зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна


Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 11939 сувилагч ажиллаж, нэг эмчид ногдох сувилагчийн харьцаа 1:1,2 байна.  Бид энэхүү харьцааг  5 жилийн хугацаанд 1:2 болгох зорилтыг тавьж байна.
Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд дараах 3 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

   1.Судалгаагаар сувилагч мэргэжил эзэмшсэн 10000 гаруй мэргэжилтэн эзэмшсэн мэргэжлээр ажиллахгүй мэргэжлээсээ холдсон, лицензийн хугацаа дууссан байдалтай байгаа бөгөөд тэднийг мэргэжлээрээ ажиллахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Бид эдгээр сувилагч нарт зориулан 14 хоногийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан сургалт зохион байгуулах сургууль, эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллах бэлтгэлээ хангалаа. Сувилагч нарынхаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээнэ.

    2.Анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа 12 сургуульд сувилагч мэргэжилтэнг бэлтгэх анги нээх, сургалтын бааз эмнэлэгтэй хамтран ажиллахыг дэмжих, төгссөн сувилагч нарыг ажлын байраар хангах зэрэг ажлыг эрчимтэй зохион байгуулна.  

   3.Төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг удирдаж байгаа сувилагч-багш нарыг арга зүйн тусгайлсан сургалтанд хамруулж, багшлах ур чадварыг дээшлүүлнэ.
 
Эрүүл мэндийн яамнаас 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг “1:2”-т хүргэх зорилтын 50 хувийг биелүүлсэн байхаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд манай эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, сургалтын байгууллагууд, сувилагч мэргэжилтнүүд дэмжин ажиллахаа илэрхийлээд байна. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл