Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЗҮРХНИЙ ТӨВ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 10 АЙМГИЙГ ЗҮРХНИЙ ЭХО АППАРАТААР ХАНГАЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн,  өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

              Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар нь Монгол улсын Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд сүүлийн 17-н жилийн туршид тасралтгүй дэмжлэг үзүүлэн 3 шатны 15 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

              2017 оноос эхлэн тус улсын дэмжлэгтэйгээр МОН/006 буюу “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа юм.
              Энэ удаад МОН/003 төслийн хүрээнд 10 жилийн өмнө зүрхний эхо аппарат анх суурилуулсан 8 аймгийн аппаратыг сольж сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай шинэ аппаратуудаар дахин хангаж байгаагаас гадна зүрхний эхо аппаратгүй байсан 2 аймгийг шинээр хангаж байна. Аймаг орон нутагт хүлээлгэн өгч буй аппаратууд нь Philips, Sаmsung маркийн хамгийн сүүлийн үеийн, өндөр түвшиний оношилгоог явуулах боломжтой аппаратууд юм.

              Төслийн хүрээнд дээрхи аппаратуудыг хүлээн авч буй Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хөвсгөл зэрэг 10 аймгууд нь тухайн орон нутаг дахь зүрх судасны тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах; шаардлагагүй шилжүүлгийг багасгах; оновчтой оношлогоо, эмчилгээг явуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм.
              Аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудад зүрхний эхо аппарат хүлээлгэн үйл ажиллагаанд өгөх  Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олон, Люксембургийн Зүрхний мэс заслын Интервеншнл кардиологи төв (INCCI)-ийн захирал төлөөлөгчид, мөн аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл