
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, хамтран “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар ярилцлаа. Сургалтын нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Эрхтэн шилжүүлэн суулгах монголын холбоонй ерөнхийлөгч, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга, Хүний гавьяат эмч П.Батчулуун, УНТЭ-ийн дарга Д.Чулуунбаатар нар оролцлоо.
Донорын тухай хууль анх 2000 онд батлагдан 2012 он болон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин шинэчлэгдэн батлагдсан. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Эс, эд, эрхтнийг шилжүүлсэн суулгах үйл ажиллагаа зохицуулах алба” байгуулагдсан.
Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор Донорын тухай хуулийн 13.2-д заасан.
Мөн уш хуулинд “Донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг хэлнэ.
3.1.2.“амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
3.1.3.“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг тус тус хэлнэ гэж зааж өгчээ.