
Энэхүү аттестатчиллын шалгалт нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хариуцлага, мэдлэг ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, багаар ажиллах чадварыг сайжруулан, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшин тогтоон тасралтгүй хөгжих боломжийг хангах зорилгоор зохион байгуулж байгаа билээ.
Шалгалтанд тус эмнэлгийн 291 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд онол болон гардан үйлдлийн ур чадвар гэсэн 2 хэлбэрээр явуулсан бөгөөд онолын шалгалтыг сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс 100, туслах сувилагч нараас 50 сорилоор, гардан ур чадварыг үнэлгээг 5 өртөөгөөр авч шалгалтын дундаж үнэлгээ 86%-тай байгаа нь тус эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чаддар хангалттай өндөр түвшинд байгааг харуулж байна.