Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Хоол тэжээлийн цочмог дутлын эмнэл зүйн заавар”-ыг боловсруулав


Хоол тэжээлийн дутлын асуудалд тавих анхаарал нэмэгдсэн ч, хүнсний дутагдал нь нярай, бага насны хүүхэд, өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн олон талт хүндрэлтэй асуудал хэвээр байсаар байна. Хоол тэжээлийн дутлын улмаас өвчлөл, нас баралт, оюуны хөгжлийн саатал, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалт нэмэгдэж, улс үндэстний нийгэм, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.
 
Монгол оронд 5 хүртэлх насны хүүхдийн 1.3% буюу 8016 хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Улсын хэмжээнд жил бүр 2466 хүүхэд хоол тэжээлийн хүнд хэлбэрийн дуталтай ба 5,549 хүүхэд дунд зэргийн хоол тэжээлийн дуталтай байна. Орон нутагт хүнс тэжээлийн цочмог дутагдлын тархалт илүү их ба 5 хүртэлх насны хүүхдийн 1.5%-д тохиолдож байна.
Хүн амын ядуурлын түвшин хэвээр хадгалагдаж байгаа нь хүнс тэжээлийн цочмог дутагдлын үзүүлэлт (жин багатай, давжаа) өсөхөд нөлөөлж, санхүүгийн хямрал, хүнсний дутагдал, гамшиг болон осол зэрэгт мэдрэг байна.

Судалгаагаар жин багатай болон давжаагийн үзүүлэлт нь, төрөхийн жин багатай хүүхэд, хэвийн жинтэй хүүхэд, жин ихтэй хүүхдийн давжааралт 5.8%, 1.2% ба 0.2% байна.
Жин багатай хүүхдийн тархалт маш бага буюу 0.7% байна. Төрөхийн жин багатай хүүхдийн дундах жин багатай хүүхдийн тархалт хэвийн болон их жинтэй хүүхэдтэй харьцуулахад их буюу 10.9%, 0.3% ба 0.0% байна.
 
Монгол улсын хувьд хоол тэжээлийн хүнд дутлын тархалт бага хэдий ч эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийг эмчлэх эмнэл зүйн зааврыг боловсруулах шаардлагын улмаас улс орны болон олон улсын мэдлэг, туршлагын үр дүнд суурилсан мэдээлэлд үндэслэн, олон удаагийн хэлэлцүүлгийн дүнд “Хоол тэжээлийн цочмог дутлын эмнэл зүйн заавар”-ыг боловсруулав. Уг зааварт хоол тэжээлийн дутлаас сэргийлэх арга зам, хүндрээгүй бол эрүүл мэндийн анхан шатны байгууллагад эрт үед нь оношилж, эмчлэх, хэрэв хоол тэжээлийн дутал хүндэрсэн үед үзүүлэх лавлагаа шатны тусламж үйлчилгээг нарийвчлан, системтэйгээр зааварлаж өгсөн.

Холбоотой мэдээ, мэдээлэл