Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн /нүүр амны мэс засал, эмчилгээ, согог, гажиг засал/ чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НШЭНТ-ийн захирал Л.Хэнтий болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тэгвэл өдгөө эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан цоо шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм.


Дашрамд дуулгахад, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байр Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлаж байна.







