Эрүүл мэндийн ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар болон яамны удирдлагын баг нийслэл хот, 21 аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ҮЭ-ийн хороодын гишүүд оролцлоо.

Цаашид ҮЭ-тэй хамтран хийх ажлаа төлөвлөн, ярилцлаа. Энэ үеэр салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан тушаал шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн байгууллага, хувь хүмүүсийг шагналаа.










