Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ НАЙМАН ТАСГИЙГ БҮРЭН ЗАСВАРЛАЖ, ТОХИЖУУЛЛАА


Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв 2017, 2018 онд эмнэлгийнхээ 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ. Эмнэлгийн тохижилт нь хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нарын сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхөөс гадна эмнэлгийн дотоод халдварыг бууруулдаг байна. Иймээс үе шаттайгаар тасаг бүрийг тохижуулж байна. Өнөөдөр гавал тархины гэмтлийн тасаг болон сэргээн засах физик эмчилгээ лабораторийн тасгийн нээлт боллоо.
Төв улсын төсөв болон иргэд аж ахуй нэгжийн тусламж, дэмжлэгээр 12 тасгийнхаа наймыг бүрэн засварлаж, тохижуулжээ. Харин хүүхдийн гэмтэл согогын 1, 2 болон сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ мөн түлэнхийн нөхөн сэргээх мас заслын тасгийг тохижуулж засварлахад шаардлагатай төсвийг ирэх оны төсөвт суулгана  гэдгийг салбарын сайд онцоллоо.
ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасаг мөн сэргээн засах фикик эмчилгээ лабораторийн тасгийг нийт 250орчим сая төгрөгөөр засварлажээ. Цаашид ая тухтай тохилог орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үндэсний төв болон ЭМЯ хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл