Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


  “Дэлхийн Зүрхний Өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 29-ны өдөр бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд Дэлхийн Зүрхний Холбоо анх санаачилсан цагаас хойш өнөөг хүртэл зохион байгуулж байгаа билээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Дэлхийн зүрхний өдөр”-ийг “Миний зүрх, Чиний зүрх” уриан дор иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг хэлбэрээр 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр, Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.

Зүрх судасны өвчин нь Монгол улс төдийгүй дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байгаа бөгөөд дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна. Хамгийн өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ өндөр хөгжсөн  АНУ-д 40 секунд тутамд 1 хүн тархины харвалт болж, 4 минут тутамд 1 хүн нас барж, 42 секунд тутамд 1 хүн зүрхний шигдээс болж, 1 минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна. Харин манай улсын хүн амын нас баралтын гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна.
Тэгвэл хүн бүр өдөр тутмын амьдралдаа зөв дадал, эрүүл амьдралын хэв маягийг бий болгож, эрүүл мэндийн талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлэн, өөрийнхөө зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг сайтар зөв таньж мэдэн,  урьдчилан сэргийлж чадсанаар энэхүү эмгэгээс бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулж, сурталчлан таниулах, сургалт мэдээлэл олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь зайлшгүй шаардлагатай билээ.       

“Миний зүрх, Чиний зүрх” уриан дор зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаа  2018 оны 09 сарын 29-ний өдөр, 10:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд ЭМЯ, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны 
агентлагын төлөөлөл, Хаан Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагын төлөөллүүд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, мэдрэл, харвалтын чиглэлийн нарийн мэргэжлийн 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн баг иргэд олон нийтэд хандаж цусны даралт ихсэх эмгэг болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг сурталчлан таниулах, сургалт, мэдээлэл болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээг хийн, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний зөвлөмж зөвлөгөө өглөө.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл