Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 2ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Махатма Гандигийн нэрэмжит Олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байна.Махатма Гандигийн нэрэмжит Олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалт Шинэ Дели хотноо 2018 оны 9 дүгээр сарын 29-ний Шинэ Дели хотноо эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 68 улс орны төлөөл 50 гаруй улсын Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна.
Чуулга уулзалтыг нээж БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Узбекистан Улсын Шадар сайд Сукроб Колмурадов, БНЭУ-ын Ундны ус ариун цэврийн сайд Ума Бхарти,Барилга хот байгуулалтын Төрийн сайд Хардееп Сингх Пури болон бусад өндөр түвшний хүмүүс үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
.jpg)
Энэ удаагийн чуулга уулзалтын зорилго нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээг эрчимжүүлэх,тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд ололт амжилт санал санаачлагыг хэлэлцэж харилцан мэдлэг туршлага солилцох явдал юм.








