Эрүүл мэндийн дэд сайд "Томуу, томуу төст өвчин болон өвөлжилтийн бэлэн байдал"-ын талаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.Томуу, томуу төст өвчний дэлхий дахины байдал болон манай улсын томуугийн харуулдан тандалтын мэдээллийг танилцуулсан юм. Мөн томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгүүдийн бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийг бэлтгэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх талаар зөвлөгөө өглөө.
.jpg)
Одоогоор нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдэд 869 орон дээр нэмэлтээр 429 ор бэлтгэж, нийт 1298 ор бэлэн байна.







