Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГЕПАТИТИЙН В, С ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ЭМИЙН ХҮРТЭЭМЖ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ


Гепатитийн В, С вирусийн халдварын эсрэг эмийн хүртээмж, нөхцөл байдлын  талаарх тохиолдын судалгааг манай улсад зохион байгуулах ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх БНХАУ-ын Анагаахын Академи болон Бээжингийн Анагаах ухааны коллежийн дэд профессор хатагтай Сун Жинг, Дэлхийн гуравдагч сүлжээ байгууллагын хөтөлбөрийн захирал хатагтай Ёке Лин Чи, дотоодын зөвлөх АШУҮИС-ийн багш Д.Гэрэлтуяа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ж.Нарантуяа нарыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзлаа.

 Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Г.Ганхуяг, Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Я.Амаржаргал, Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг, болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн  2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө (Тогтоол WPR/RC66.1)-нд гепатитийн вирусийн халдварын оношлогоо,  эмчилгээний  асуудалд бодлого, нөлөөллийн арга хэмжээ авахаар тусгагдсан. Гепатитийн вирусийн эсрэг эмийн хүртээмжийг сайжруулах нь үндэсний  үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийн  хэрэгжилтийг хангах, улмаар бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах тулгамдсан асуудлын нэг юм.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, МУ-ын ЗГ- ДЭМБ 2017-2021 онд хамтран ажиллах дунд хугацааны стратегийн баримт бичиг, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого (2017-2026), Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2016-2020) зэрэг бодлогын томоохон баримт бичгүүддээ үндэслэн “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр,  “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр зэргийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна. 
Эдгээр бодлого, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа ихээхэн дэмжлэг болж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын зүгээс баримталж байгаа бодлого чиглэлийг бүрэн дэмжиж, хамтран ажиллаж ирсэн.

Гепатитийн В, С вирусийн халдварын эсрэг эмийн хүртээмж, нөхцөл байдлын  судалгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 7 оронд явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү судалгаа нь цаашдын бодлого шийдвэрийг гаргахад нотолгоонд суурилсан мэдээллээр хангах чухал ач холбогдолтой юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл