Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцэв


 “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал”  хөтөлбөрийн төслийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгээс боловсруулаад байгаа бөгөөд энэхүү баримт бичгийн төсөлд санал авах 2 дахь удаагийн хэлэлцүүлгийг Монголын сувилагч нарын нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төлөөлөл, яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга, арга зүйч сувилагч нар оролцож “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөрт тусгах үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Бүх аймаг, нийслэлийн ЭМГ, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харяа эрүүл мэндийн байгууллагуудаас хөтөлбөрт тусгах үйл ажиллагааны талаарх саналыг аваад байгаа бөгөөд 8 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны эрүүл мэнд” сэдэвт сургалтын үеэр эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан болно. 

Холбоотой мэдээ, мэдээлэл