
Энэ амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Автомашингүй өдөр” Монфа Трэйд компаний 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бүх дүүргийн чихрийн шижингийн хяналтанд байдаг өвчтөнүүдийн дунд чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх сургалт, алхалт зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хөдөлгөөн засалч, хоол зүйч эмч хамтран оролцож Сүхбаатарын талбайд 130 гаруй өвчтөнүүдэд сургалт хийж, дасгал хөдөлгөөн заалаа.
