

Эхний өдөр буюу 2018 оны 09 сарын 15-нд Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө зэрэг 10 сумын 40 гаруй эмч, сувилагч, мөн цэрэг, цагдаа, онцгой байдлын газрын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд оролцсон. Дараагийн өдөр Сэлэнгэ аймгийн осол гэмтэл өндөр тохиолддог зам бүхий Баянгол суманд дээрхи сургалт зохион байгуулагдаж тойргийн сумын эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан.
Сургалтын үеэр осол гэмтлийн үед хэрэглэгдэх яаралтай тусламжийн багц тоног төхөөрөмж дээр ажиллаж дадлагажсан байна.
Доктор Хамыш өмнө нь 2017 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд мөн ажиллаж байхдаа Өвөлжилт хүндэрсэн сумдад гамшгийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр сургалт зааварчилгааг өгч байсан билээ.

Энэ удаад олныг хамарсан осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний чиглэлээр маш үр дүнтэй сургалтыг ийнхүү зохион байгуулсан нь Сэлэнгэчүүдийн хувьд талархууштай, цаг үеэ олсон сургалт боллоо.
Хамтран ажилласан, байнга дэмжлэг үзүүлдэг Эрүүл мэндийн яамны хамт олондоо талархал дэвшүүлье.