Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМЧ, АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР”-ЫН АЯНЫ ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын аяны тайлан өдөрлөгийг зохион байгуулан энэхүү зорилтот сарын аянын хүрээнд тус эмнэлгээс тасаг, албадуудынхаа дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцуулан идэвх санаачлагатай ажилласан хамт олон, хувь ажилтнуудаа шалгаруулан шагнаж урамшууллаа. Тус болзолт уралдаанд Зөвлөх поликлиник, Зүрх судлалын тасаг, Уушги судлалын тасаг, Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албадууд хийсэн ажлуудаараа бусдыгаа тэргүүлэн хошуучилав.

Энэхүү өдөрлөгийн үеэр эмнэлгийн захиргаа болон  тасаг нэгжүүд эмч, ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих, эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг хангах, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хийсэн ажлуудаа нийт хамт олондоо танилцуулсан бөгөөд зорилтот сарын хүрээнд 505 эмч, ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх үзлэгт бүрэн хамруулж “Цусны даралт ихсэлтийг хянах булан”-ийг байгууллаа. Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 80, ясны сийрэгжилт тодорхойлох оношилгоонд 203 эмч, ажилтаныг тус тус хамруулсан ба шинээр ажилд орсон 76 эмч, ажилтанд эрүүл мэндийн цогц шинжилгээг болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 50 ажилтанд В вирүсийн эсрэг дархлаажуулалт хийв.
 
Мөн ажлын байран дахь аюулгүй байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт,  мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагч нарт сайн дурын эрсдэлийн болон хариуцлагын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулан, тус эмнэлэгтээ идэвх санаачлагатай, ёс зүйтэй ажиллаж буй үйлчилгээний 2 ажилтанд сувилагч, хөдөлгөөн засалч мэргэжлээр “Этүгэн” их сургуульд суралцах эрхийг бичгийг гардуулан өгч, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэн, сургуулиа амжилттай төгсөхөөр ажлын байраар хангах боломжийг олгов. Эмнэлгийнхээ  үе үеийн алдар цуутнуудаа алдаршуулан сурталчилах, хамт олон, хойч үеийнхэнд үлгэр дууриал, бахархал болгох, иргэд, үйлчлүүлэгчдэд таниулах зорилгоор “Алдарын самбар”-уудыг гарган эмнэлгийн төв хэсэгт байршуулан, өөрсдийн хэрэгжүүлсэн ажлын талаар хэвлэл, мэдээллийн 24 байгууллагаар сурталчилан ажиллалаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл