Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи ашиглана


Монгол улсад хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор шугаман хурдасгуур аппаратыг эмчилгээнд нэвтрүүлэх санаачлага ажил хэрэг болж 2011 оноос “Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг боловсруулж санхүүжилтыг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр болсон билээ.  ХСҮТ уг төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон шугаман хурдасгуурыг 2018 онд багтаан суурилуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр “Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын семинарыг Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Туяа Эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр хорт хавдрын туяа эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологийг эмч, мэргэжилтнүүдэд сургахаас гадна албан байгууллага, хамтын үйл ажиллагаатай бусад эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон нийт ард иргэдэд туяа эмчилгээнд орчин үед нэвтэрч байгаа дэвшилтэт технологи, түүний ач холбогдол, цаашдын хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээл зэргийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд  Австрали, Япон, БНСУ-ын хавдарын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд, дотоодын 150 гаруй эмч, бодлого боловсруулагч нар оролцож байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл