

Аяны хоёрдахь өдөр Архангай аймгийн төв талбайд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” нээлттэй өдөрлөг зохион байгуулж, тус аймгийн 1400 иргэнд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт иргэд, олон нийтэд цусны даралт ихсэх өвчин, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, хүндрэлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх амьдралын эрүүл зөв дадал олгох эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. Мөн энэ өдөр тус аймгийн Эрдэнэбулган сумын “Хаан банк”-ны салбарт цусны даралт хэмжиж, зөвлөгөө мэдээллээр хангах байнгын ажиллагаатай цусны даралтын эрүүл мэндийн булан бүхий "Цусны даралтын эрт илрvvлгийн цэг"-ийг нээж хүлээлгэн өглөө. Ингэснээр тус салбараар үйлчлүүлсэн хэн боловч цусны даралтаа хэмжиж, өөрийгөө хянах, цусны даралт ихсэлт, түүний өөрчлөлтийн талаар бодитой мэдээлэл авах боломжоор хангагдах болно.

Аяны гурав дахь өдөр УГТЭ-ийн зүрх судас, мэдрэл, тархины харвалт, бөөр дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран лавлагаа шатлалын оношилгоо, эмчилгээний тусламж зайлшгүй шаардлагатай, эмчийн байнгын хяналтанд байдаг өвчтнүүдэд үзлэг оношилгоо хийж, лавлагаа шатлалын зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Аяны хамтарсан баг өнөөдрөөс Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян - 2018”-ын үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.