Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хөхний эрүүл мэндийн чиглэлээр ажиллах боловсон хүчин шаардлагатай


Манай орны нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Жирэмслэлт төрөлт, үр хөндөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хөхний эмгэг өөрчлөлт, өвчлөл нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн салбарт хөхний оношилгоо эрчимтэй хөгжих эхлэл тавигдсан. Үүнтэй холбоотойгоор хөхний эмгэгийн оншилгоо эмчилгээний чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтнүүдэд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, хөгжих зайлшгүй хэрэгцээ тулгарч байгааг эмч нар хэлж байна.

Хавдар судлалын үндэсний төв, Монголын хөхний радиологийн нийгэмлэг, АШУҮИС, Монголын радиологийн эмч, эмэгтэйчүүдийн эмч, хавдар судлаач эмч нар хамтран өнөөдөр “Хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт анхдугаар форумыг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ эмч мэргэжилтнүүдэд хөхний эмгэгүүдийн оншилгоо, эмчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, хөхний оншилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг эмч нарын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд форумын үйл ажиллагаанд ажилт хүсье гэлээ.

Энэхүү форум 2 өдөр үргэлжилнэ. Япон улсын хөх, бамбай булчирхайн хэт авиан нийгэмлэгийн эрдэмтэн профессорууд урилгаар оролцож байгаа. Мөн улсын төв эмнэлэгүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, хавдар, ерөнхий мэргэжлийн 150 гаруй эмч нар оролцож, хөхний эмгэгийн оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлтийн талаар илтгэл, лекц уншихнээ. Түүнчлэн эмнэлзүйн тохиолдолууд, хэт авиан хяналтан дор хатгалт хийх гардан сургалтууд, харилцан туршлага солилцох юм байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл