
Төв азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор өнөөдөр Европийн холбооны буцалтгүй тусламжаар нийт 600 гаруй сая төгрөгийн өртөг Инкубатор, биологийн микросоп, гелийн аппарат зэрэг 25 төрлийн тоног, төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгсэлийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг 7 байгууллагад гардуулж өглөө


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ ЭМЯ-ны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь өнөөдрийн өгсөн тоног төхөөрөмжүүдийг ашиглан байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, халдварын эрсдэлийг багасган, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулахад онцгой ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийллээ.


