
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин удирдан хурлыг нээж хэлсэн үгэндээ: яаралтай тусламж, гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламжид тулгамдаж буй асуудал нь алсын дуудлага, яаралтай тусламжийн бэлэн байдал, түүний чадавхийг бэхжүүлэх асуудал гээд тулгамдаж буй зарим асуудлыг жишээ татаж танилцууллаа. Үүнд төмөр зам, төв зам дагуух сумын ЭМТ-үүдийн яаралтай тусламж, үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийш сургах нь чухал байна гэв.
Хурлаар гамшиг онцгой байдлын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч байгаа арга хэмжээний асуудлын танилцуулгыг сонсч, олон улсын байгууллагуудын төлөөлөл хамтарч ажиллах боломж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.
ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч С.Диордица хэлсэн үгэндээ: энэ уулзалт хурал нь: ДЭМБ-ын гамшгаас сэргийлэх эрүүл мэндийн багийн энэ оны анхны хуралдаан бөгөөд, олон салбарын хамтын ажиллагааг хангахад зөвшилцөх түвшинд болж байна, дараа дараагийн хурлыг нарийн төлөвлөгөө гарган, шийдвэрлэх замаар явуулах юм гэв.