Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд шинжээчид нэр дэвшүүлнэ.
Тавигдах шаардлага
1. мэргэжлээрээ 8-аас дээш жил тасралтгүй ажилласан;
2. дээд боловсролтой, эрдмийн цол болон мэргэжлийн зэрэгтэй,
3. эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
4. удирдах ажил эрхэлж байсан туршлагатай;
5. ёс зүйн зөрчилгүй, ял шийтгэлгүй.
Дээрх шаардлагыг хангасан дараах мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:
- их эмч: эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл согог засал, нүд, чих хамар хоолой, дотор, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, нүүр ам судлал, яаралтай тусламж, арьс, уламжлалт анагаах ухаан, сэргээн засалт, хоол судлаач, лаборатори, дүрс оношилгоо, тархвар судлаач;
- эм зүйч, эмнэлзүйн эм зүйч;
- эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн инженер.
Бүрдүүлэх материал
- төрийн албан хаагчийн анкет;
- иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
- дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, эрдмийн цол болон мэргэжлийн зэргийг нотлох баримтыг наториатаар гэрчлүүлсэн хуулбар;
- шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн байгууллага, мэргэжлийн зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт /ажил эрхэлж буй мэргэжилтэн байгууллагын даргын албажуулсан тодорхойлттой байх/;
- 3х4 хэмжээтэй 1 хувь зураг.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй мэргэжилтний материалыг Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 263783 дугаарын утсаар лавлана уу.
/Жич:хөдөө, орон нутагт ажилладаг иргэний материалыг хүлээн авах боломжгүй болно/