Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн ээлжит чуулганыг ЭМЯ, НҮБХАС-тай хамтран “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр 9 сарын 7-8 ны хооронд зохион байгуулж байна. Чуулганд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн амаржих газрууд, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, 21 аймаг, Хувийн хэвшлийн салбар зөвлөлөөс нийт 70 гаруй төлөөлөгч эмч, мэргэжилтэнүүд оролцож эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг олон талаас нь авч хэлэлцэн, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замын талаар санал, бодлоо хуваалцаж байна.
Дэлхийн шинэчлэгдсэн стратегийн (2016-2030) 3 гол зорилт нь ЭСЭН МЭНД АМЬДРАЛ, ЭРСДЭЛГҮЙ ХӨГЖИЛ, ЭРГЭЛТГҮЙ ШИНЭЧЛЭЛ юм. Энэхүү стратегитай уяалдуулан чуулганаас гарч буй гол дүгнэлт нь эмэгтэйчүүдийн архаг, суурь өвчнийг илрүүлэн эмчлэх нь эрүүл жирэмслэлт, эсэн мэнд амаржихуйн үндэс, нийт хүн амын тогтвортой өсөлтийг хангах нөхцөл болж байна.