Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ВИРҮСТ ХЕПАТИТЫН ОНОШЛОГООНЫ ЛАБОРАТОРИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” сургалт боллоо


Уг сургалтад “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байгаа хепатитын В, С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж буй лабораториуд, ЭМДГ, УМХЕГ-ын нийт 70 мэргэжилтэн хамрагдлаа.


Уг сургалт нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд үр дүн хепатитын В, С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж буй лабораториудын холбогдох мэргэжилтнүүдэд молекул биологийн лабораторийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар анхаарах асуудлууд, хепатитын В,С вирүсийг илрүүлэх ПГУ шинжилгээний олон улсын болон үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр, лабораторийн тоног төхөөрөмжийн менежмент, олон улсын жишиг аргазүйн талаар зохистой мэдлэг хандлага, ур чадварыг эзэмшүүлэх, чанарыг сайжруулах зорилготой хичээлүүд орлоо.


Сургалтын явцад хепатитын В, С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж буй лабораториуд тумгамдаж буй асуудлын талаар ярилцаж, өөр өөрсдийн туршлагаас хуваалцлаа
 

Холбоотой мэдээ, мэдээлэл