
Энэхүү “Европын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн конгресс”-д 180 гаруй улс орны 2200 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд тус хуралдааны 4 дэх өдрийн “Тосгуурын жирвэгнээ” сэдэвт хуралдааныг УГТЭ-ийн Зүрхний төвийн дарга, “Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ийн тэргүүн Д.Мөнгөнчимэг удирдан явуулсан ба тэрээр Монгол улсаас анх удаа Европын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн “Итгэмжлэгдсэн профессор” өргөмжлөлийг тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Профессор Jereon Baxxаас гардан авсан юм