
Сургалтад ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн төв, Нийслэлийн ЭМГ-ын харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, захирал, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл оролцлоо. Сургалтаар “Гүйцэтгэл”, “Чанар”, “Санхүү”, “Хүний нөөц”-ийн удирдлагын чиглэлээр онолын мэдлэг авахын зэрэгцээ бүлгээр ажиллаж санал солилцлоо. Цаашид 21 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, тасаг нэгжийн удирдлагуудад энэхүү сургалтыг цуврал хэлбэрээр зохион байгуулах юм.