Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сувилагч нар сурч боловсрох,чадавхаа нэмэгдүүлэх боломжтой боллоо


ЭХЭМҮТ нь 1100 эмч ажилтантай. Үүнээс 600 гаруй нь сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн. Өнгөрсөн жил сувилахуйн албаны дэргэд "Сувилахуйн тэнхим" байгуулагдаж байсан бол өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ.Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭХЭМҮТ-ийн удирдлагын баг, үе үеийн сувилагч нар, Монголын сувилагчдын нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.
Тус тэнхим нээгдсэнээр сувилагч мэргэжлийг дээдлэхийн зэрэгцээ хамтран зүтгэгчдээ сурч боловсрох,чадавхаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн Эрүүл мэндийн байгууллага дундаас захиргааны орон тоог бууруулан
эмч,сувилагчийн харьцааг 1:2 болгосон анхны эмнэлэг болж байна. ЭХЭМҮТ нь монгол улсын хэмжээнд хамгийн олон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй гуравдахь шатлалын эрүүл мэндийн байгууллага юм.Сувилахуйн тэнхим нь тасралтгүй сургалт зохион байгуулахаас гадна хот хөдөөгийн сувилагч, эх баригч нарт төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтыг хариуцан ажиллаж байна. Мөн эрдэм шинжилгээний судалгааны чанарыг сайжруулах зорилгоор “Сувилахуйн эрдмийн зөвлөл” байгуулан ажиллаж байгаа нь дэлхийн жишигт хүрсэн эмнэлзүйн ур чадварын нутагшуулах боломж бүрдэж байна.


 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл