Уг арга хэмжээнд хот хөдөөгийн нийт 30 гаруй байгууллагаас 280 шахам сул ажлын байрны мэдээлэл ирлээ. Үүнээс УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ЦССҮТ, Хүүхдийн төв сувилал зэрэг 17 эрүүл мэндийн байгууллага сул ажлын байрны мэдээллээ танилцууллаа.
Мөн энэ үеэр ЭМХТөвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны бусад үйл ажиллагааг олон нийтэд танилцуулав.
Үүнд:
- Үндсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт төгсөлт, мэргэжлийн зэрэгтэй холбоотой мэдээлэл
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт болоод багц цагаар сунгах тухай мэдээлэл
- Төвийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа
Цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийн мэдээллийг бүртгэж нэгдсэн сан үүсгэж ажиллалаа.