Эрүүл мэндийн яам, Сингапур Улсын Темасек Олон улсын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Наньян Политехникийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаан өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хөтөлбөрт хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид болон Темасек Олон улсын сангийн Ерөнхий захирал Бенедикт Чеон, Наньян Политехникийн их сургуулийн захирал Фүн Цэ Фүүн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Сингапур Улсын Наньян Политехникийн их сургуультай 2011 оноос хамтран ажиллаж байгаа баялаг түүхтэй бөгөөд сувилагч, нийгмийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг Темасек Олон улсын сангийн 917,000.0 сингапур долларын санхүүжилтээр 2011-2013 онд хэрэгжүүлсэн билээ.
Уг төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ СЭМҮТ, ЭМШУИС-ийн сувилахуйн сургууль, Дорноговь аймгийн сувилагчийн сургууль, нялхсын клиник сувилал зэрэг 11 эрүүл мэндийн байгууллагын 100 сувилагч болон нийгмийн хамгааллын байгууллагуудын 70 нийгмийн ажилтнууд сургалтанд хамрагдсан юм.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан эмч мэргэжилтнүүдийн сургалтын болон байрны зардлыг Темасек Олон улсын сангийн 583,650.0 сингапур доллар (1,050,570.0 төгрөг)-ын хөрөнгөөр, суралцагсдын замын зардал болон хоолны мөнгийг Монгол Улсын улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлж хэрэгжүүллээ.


.jpg)







