Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол Улсын чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэл


Эрүүл мэндийн яамнаас Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Монголын диабетийн холбоотой хамтран “Чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, харааны гажгийн эрт илрүүлэлт, харааны шилний тусламж, үйлчилгээний талаар туршлага солилцох олон улсын уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Эрүүл мэндийн яамны нүд, дотор судлалын мэргэжлийн салбар зөвлөл, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн диабетийн холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Монголын диабетийн холбоо, АШУҮИС, Орбис ОУ-ын байгууллага, БНХАУ-ын Сохорлоос сэргийлэх “He eye” байгууллага, Хараа зүйн ОУ-ын байгууллагын төлөөлөл оролцон, бодлого, тогтолцоо, үйл ажиллагааныхаа талаарх туршлага, мэдээлэл солилцлоо.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төв аймгийн Баяндэлгэр сумын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлийн үеийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, тогтолцоог боловсронгуй болгох, харааны гажгийн эрт илрүүлэлт, харааны шилний тусламж, үйлчилгээг сайжруулахад цаашид хамтран ажиллах чиглэлийг тогтоох зорилгоор  Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн удирдлагуудтай зөвлөлдөх  зорилготой  юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл