ЗӨСҮТ нь эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах замаар ажилчдын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн дараах ажлуудыг хэрэгжүүллээ. Үүнд:
Шинээр ажилд орсон 13 ажилтанг элэгний В, С вирүсийн анхдагч илрүүлэгийн шинжилгээнд хамруулахад элэгний В вирүсийн халдвар 2 ажилтанд илэрсэн байна. Уг 2 ажилтанг вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд “Элэгний төв”-д шинжилгээнд хамруулж ажилласан. Элэгний вирүсийн халдваргүй ажилчдыг 9 дүгээр сарын 10-ны дотор хепатит В вирүсийн эрсэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Ажиллагсдын бүтээлч сэтгэлгээ, өөриймсөг хандлагыг бий болгох замаар байгууллагын хэмжээнд эмх цэгцтэй цэвэр эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Ажлын байрны соёл 5С” зарчмыг хэрэгжүүлж эхлэсэн.
Ажилчдыг стандартын шаардлагад нийцсэн лаборатори болон оффисын 24 сандал, бүх ажилчдад халад, пдижам, лабораторийн ажилчдыг шаахай, ээлжийн ажилчид буюу дуудлага хяналтын бага эмч, сангийн слесарь нарт дулаан хувцсаар хангалаа.
Мөн дулааны улиралд идэвхжилт өндөртэй байдаг ургамлын болон тоосны харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын хашаанд ургасан харшил үүсгэгч хөл газрын ургамлыг тайрч, зүлэгжүүлэн, ургамлын харшилтай 16 ажилтанг эмчийн хяналтад аваад байна.