
Ажлын байранд тулгарч буй асуудлуудыг тодорхой дэс дараатай хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвтэй хамтран 13 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, зөвлөмжийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төвийн ажилтнуудын эрүүл мэндийн байдлын судалгааг шинэчлэн, урьдчилан сэргийлэх үзлэгийг товлож, хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй ажилтнуудыг 100% эхний тунд хамрууллаа.
Ажилтнуудын эрүүл мэнд, гоо зүйг дэмжин, бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор “Хөдөлгөөн эрүүл мэнд” клубын үйл ажиллагааг эрчимжүүлэн “Асури иог”-ийн сургалтад ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулж байна.