Шинээр ажилд орсон 6 шинэ ажилтан элэгний В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэснээс гадна 69 эмнэлгийн ажилтан В вирусын эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан. Нийт ажилчид элэгний С вирус тоолох шинжилгээнд хамрагдаж, С вирусын эсрэг эмийн эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдсан.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өөрийн байгууллагын түвшинд эрүүл мэндийн ажилтан-43, тэдгээрийн төрсөн аав, ээж, ах дүү, хүүхэд-35 хүнд хөнгөлөлттэй үзүүлж, Элэгний клиникийн тасагт 8 ажилтан хэвтэн эмчлүүлсэн. Ээлжинд жижүүрлэн хонож байгаа нийт 70 эмч, сувилагч, асрагч нарт оройн хоол өгдөг болсон. Эмнэлгийн ажилтнуудад хордлого тайлах Nako-2 дусал 600ш, элэг хамгаалах Дайжест актив эм 90ш-ийг тараасан.